Friday, March 29 2024

Автобусанд мөнгөөр зорчихоо болино

Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК хамтран өнөөдөр хэвлэлийн хурал хийж, дөрөвдүгээр сарын 1-нээс нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийтийн тээврийн том оврын автобус, троллейбусанд байрлах бэлэн мөнгө хийх хайрцгийг авч, цахим хэлбэрээр үйлчилгээний төлбөрөө авдаг болж байгаа ажээ.

20000 иргэнд автобусны карт үнэгүй тараана

Ингэснээр нийтийн тээврийн бодит орлого хотын нийтийн тээврийн газар төвлөрөх  ажээ. Одоогийн үйлчилж байгаа системийн дагуу үйлчлүүлж байгаа зорчигчид бэлэн мөнгөний хайрцагт дутуу мөнгө хийх, жолоочид бэлэн мөнгө өгөх зэрэг асуудал гарч байгаагаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн өдрийн орлого 23 хувийн алдагдалтай байна гэсэн тооцоо судалгаа гарчээ.  

Картын хэрэглээнд бүрэн шилжиж байгаатай холбогдуулан автобуснуудад шалгалтын ажлыг зохион байгуулах гэнэ. Үүний хүрээнд нийслэлийн хэмжээнд 900 гаруй шалгагч ажиллаж төлбөр төлөөгүй зорчигч илэрвэл авто тээврийн хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох эсвэл албадан ажил хийлгэх ажээ.

Иргэдэд үйлчилгээг ойртуулж, картжуулах ажлын хүрээнд карт цэнэглэх, худалдаалах цэгүүдийн тоог нэмж тэдэнд тодорхой урамшуулал олгож байгаа юм байна. Мөн Дүнжингарав, Мишээл, Драгон зэрэг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс хязгааргүй зорчих эрхтэй сарын хугацаатай картуудыг авах боломжтой бөгөөд тус картаар өдөрт 1000 төгрөгөөр хэдэн ч удаа зорчих боломжтой аж. Картын үнэ том хүн 25000, хүүхэд 8000 төгрөгөөр авах аж. Мөн нийслэлийн захын цэгүүдэд 20000 ширхэг картыг үнэ төлбөргүйгээр тараахаар болжээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: