Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар зарлигаар шүүх, шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд амжилт гаргасан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Төрийн одон, медалиар шагнагдсан шүүгч, ажилтнуудад шагналыг гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн Баасан гаригт (2017.03.17) болж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч О.Зандраа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 48 дугаар зарлигаар төрийн дээд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэгийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнасныг гардуулж, баяр хүргэлээ.
эх сурвалж: http://citycourtofcivilappeals.mn/main/656–.html
+ There are no comments
Add yours