Нийслэлийн удирдлагууд налайхын уурхайтай танилцлаа

Нийслэлийн удирдлагууд налайхын уурхайтай танилцлаа
 Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан болон холбогдох албаныхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж, тулгамдаж буй асуудалтай нь танилцлаа.

Налайх дүүрэгт тулгамдсан гол асуудал нь уурхайн үйл ажиллагаа гэдгийг дүүргийн удирдлагууд нь хэлж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хэлэхдээ “Энэ хэсэгт тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа эрхэлж байгаа 31 аж ахуйн нэгж байна. Гэхдээ эдгээр аж ахуйн нэгжүүд хангалттай үйл ажиллагаа явуулж байна уу гэвэл учир дутагдалтай. Учир нь 2017 онд уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулсан нэг ч газар байхгүй. 2016 онд гэхэд нэг л бий. Мөн ТЭЗҮ  боловсруулсан 2 аж ахуйн нэгж байгаа. Харин хууль бусаар 150 гаруй ам гаргасан байна. Салбарын яамны зүгээс тусгай зөвшөөрлийн энэ асуудалд нь шийдэл гаргаж өгөх, зохих шалгууруудыг хангуулна.” гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан уурхай хаагдсанаас хойш хууль бусаар олон иргэн олбордолт хийсээр байгааг хэлээд “Энэхүү байдал нь хүний амь нас эрсдэх нөхцөлийг бүрдүүлж байна. Он гарсаар 2 иргэн амь насаа алдсан. Холбогдох байгууллагаас тодруулахад энэ онд 1 ч аж ахуйн нэгж зөвшөөрөл аваагүй юм байна.Хэрэв энд үйл ажиллагаа явуулж л байгаа бол хуулийн дагуу зөвшөөрөл авах ёстой. Гэхдээ хууль зөрчсөн ч иргэдийн амжиргаагаа залгуулж байгаа зүйл нь энэ учраас энд ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн хангах вэ гэдгийг бид цогцоор нь ярилцаж байна.” хэмээсэн юм.

Налайх дүүрэгт ажилласан УИХ, Засгийн газрын гишүүд, хотын удирдлагууд дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонссон. Энэ үеэр иргэдийн голчлон тавьсан асуудал нь мөн л налайхын уурхайтай холбоотой байсан юм. Тухайлбал, ахмад уурхайчдын нөхөн олговрын асуудлыг шийдэж өгөхийг салбарын сайдад хандан хүслээ. Налайх дүүргийн 3 дугаар хорооны иргэн Д.Цэрэнжав “Би налайхын уурхайд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Олон жил хүнд нөхцөлд ажилласан ч одоо хамгийн бага тэтгэвэр авч байна. Үүнийг шийдвэрлэж өгөөч.” хэмээлээ. Тус дүүргийн 1 дүгээр хорооны иргэн А.Ганболд “Засгийн газраас уурхайчидтай холбоотой тогтоол гаргаж өгөхийг хүсэж байна. Бидний нөхөн төлбөрийн асуудлыг шийдэж өгнө үү. Налайхын уурхай эзэнгүй байна. Хүнд нөхцөлд ажиллаж байсан уурхайчид маш бага тэтгэвэр авч байна.” гэв.

НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан хэлэхдээ “Ахмад уурхайчид нөхөн олговрын асуудлыг хөндөж байна. Уурхайн гүнд хортой нөхцөлд ажиллаж байсан иргэд 1990-ээд оны үед уурхай хаагдахад ажилгүй болж, тэтгэвэрт гарсан. Ингэхдээ тухайн үеийнхээ цалингийн хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Энэ нь одоо хаанаа ч хүрдэггүй. Тиймээс нөхөн олговрын асуудлыг нь шийдэж өгөөч гэж олон иргэн хүсэж байна.” гэлээ. Шийдвэр гаргах түвшний хүмүүс уурхайн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, иргэдийн санал бодлыг сонссон учраас тодорхой хэмжээнд үр дүнд хүрнэ гэж иргэд үзэж байгаагаа хэллээ. УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд ч налайхын уурхайн асуудлыг даруй хэлэлцэж, шийдвэрлэхээ мэдэгдлээ.

 Эх сурвалж: zasag.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Д.Сумъяабазар: Иргэдийн бухимдаж буй нь зөв. Бензиний үнэ 1550-1600₮ байх бүрэн боломжтой байсан

Д.Сумъяабазар: Иргэдийн бухимдаж буй нь зөв. Бензиний үнэ 1550-1600₮ байх бүрэн боломжтой байсан

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар шатахуун хомсдсон асуудалд холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Шатахууны асуудлыг энэ хэмжээнд хүргэх нь дордсоны шинж. Ялангуяа...