ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ

“Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан НЗДТГ, Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран  хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг маргааш зохион байгуулах юм байна.

Өдөрлөг Хан-Уул дүүргийн “Мишээл” төв, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төв, Баянгол дүүргийн ЗДТГ-ын байранд  9.00 – 17.00 цагийн хооронд болно хэмээн албаныхан мэдээллээ.

Энэ оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн харьяа хэлтэс,  агентлагууд төлөвлөгөө боловсруулан үе шаттайгаар ажиллаж байна. Дээрх эрх зүйн  үнэгүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг сар бүр тогтмол зохион байгуулах ажээ.

+ There are no comments

Add yours