“Түшиг уул” компанийн хувьцаа 13.89 хувиар буурав 

1 min read

Өнөөдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн 18,876 ширхэг хувьцаа арилжсанаас 10 хувьцаат компанийн хувьцаа өсөв.

Ингэснээр 11  компанийн хувьцаа буурсан  бол зургаан компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Авто импекс”  компани хамгийн өндөр буюу 10.2 хувиар өссөн бол “Түшиг уул” компани хамгийн өндөр буюу 13.89 хувиар уналаа.

Мөн өдөр “MSE ALL” индекс 851.17 нэгж болж 0.33 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 475 тэрбум 860 сая 190361 төгрөг болжээ.

+ There are no comments

Add yours