Бусдыг аврахад сургав

Бусдыг аврахад сургав

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рамада” олон улсын сүлжээ зочид буудал, “Макс Молл” худалдааны төвд өнөөдөр гал унтраах тактикийн сургууль болов.

Үзүүлэх сургалтын үеэр тус байгууллагуудын ажилтан, албан хаагчдад гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг аврах, гамшгийн үед аврах гарц хаалгаар хэрхэн гарах болон анхны тусламж үзүүлэх, гал унтраах зэрэг мэдлэг олгох сургалт явуулав.

Энэ нь Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс Эрүүл мэндийн нэгдэл, МУЗН болон “Макс групп”, Рамада зочид буудал хамтран жил бүр зохион байгуулдаг өргөн хэмжээний сургууль юм. Олон улсын жишгээр улсын сүлжээ зочид буудлууд жил бүр гамшгийн асуудал хариуцсан төрийн байгууллагуудтай хамтран гал гарсан үед хэрхэн ажиллах талаар сургалт зохион байгуулдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Нэгдүгээр ангид орох зургаан настнуудыг  ЦАХИМААР бүртгэнэ

Нэгдүгээр ангид орох зургаан настнуудыг ЦАХИМААР бүртгэнэ

2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнуудын бүртгэлийг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тухайн орон нутаг нь зохион байгуулахаар болсон.  Иймд бүртгэлийн тов...