Автотээврийн үндэсний төв 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан тус салбарт үйл ажиллагаа явуулж буй ТББ-иудтай зөвшилцөж, энэ жил хийх ажлын ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулжээ.
Тухайлбал, төрийн болон ТББ-уудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, хууль бус тээвэрлэлттэй тэмцэх, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан тээвэрлэлтийн гэрээг шинэчилэх болжээ. Мөн жуулчин тээврийн сургалт зохион байгуулах, хот хоорондын тээвэрт 43 автобусаар парк шинэчлэлт хийхээр тохирчээ.
Хийх ажлын төлөвлөгөөнд “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо”, “Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо”, “Логистикийн холбоо”, “Ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”, “Аялал жуулчлалын холбоо”, “Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”, Зорчигч тээврийн төвүүд, “Монгол шуудан” компаниас ирүүлсэн саналуудыг тусгасан байна.
+ There are no comments
Add yours