“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” –өө танилцуулав

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” –өө танилцуулав

    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ  сарын 13,14-ны өдрүүдэд Соёл урлагийн газрын Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцан арга зүйн зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулжээ.

Сургалтад нийт 17 харьяа байгууллагын удирдлага, албан хаагчид хамрагдсан байна. Сургалтыг Ажлын хэсгийн ахлагч Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Шилэн дансны болон Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль” сэдвээр, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ажилтан Л.Анхныбаяр, Д.Одонтуяа нар “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг” болон “хөрөнгө орлогын мэдүүлэг” сэдвээр тус тус сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, тухайн салбарт авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг нээлттэй хүлээн авч байгаа тул сонирхсон иргэд тус яамны байранд ирж АТГ-ын албан хаагчдад шууд хандах боломжтой ажээ.

 

 

Leave a Reply

Your email address will not be published.