ХУЛГАЙД АЛДАГДСАН БУРХАНУУД…

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Баруун чойр хэмээх хийдээс нэг тохой өндөртэй эртний хийцтэй Дарь-Эх бурхан, олон тооны мөнгөн цөгц, бойпор зэргийг дээрэмдсэн хэрэг гарсан. Дээрэмчид баг өмсч, нүүрээ нуусан байсан бөгөөд 25-35 насны гурван залуу байсныг. Мөн тус хийдийн манаачийн хөл, гарыг нь хүлэн, амыг нь скочдсон байсан талаар ойрын эх сурвалж мэдэгдсэн. Дээрхи хэргийн талаар сумын Засаг дарга нийслэлийн цагдаагийн газрын 102 утсанд мэдэгдсэнээр цагдаагийн ажилтнууд шуурхай ажиллаж хоёр цагийн дотор хэрэгтнүүдийг барьжээ.

Гэмт этгээдүүд Улаанбаатар хотын харъяат С.Пүрэвбат, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Я.Мөнхбат, Өмнөговь аймгийн Б.Батжаргал гэгч. Тэднийг нийслэлийн Налайх дүүргийн замын пост дээр “Исүзү пикал” маркийн ”УБХ 62-30 дугаарын автомашинтай явж байхад нь барьсан байна.  Мөн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Банди Чойнхорлин хийдээс 22 ширхэг эртний хийцтэй бурхад  алдагджээ.

Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдийн баруун талын дуганы цоожийг хөшин эвдэж улсын сан хөмрөгт бүртгэлтэй Чойжоо, Намсрай, Очирваань, Аюуш, Ногоон дарь эх, 45 см өндөртэй Махгаль, 41.5 см өндөртэй Доржсэмбэ зэрэг гуулин болон алтадсан бурхадыг хулгайлсан байдаг. Бурхан шүтээнээ хулгайлах нь бүү хэл хоймортоо залсан бурхан тахил руугаа хөл жийж унтахыг ч цээрлэдэг тэр их ёс, хүндэтгэл, гарт үжирч, гэрт новширсон халтар цааснаас дорд үзэгдэхдээ тулах ч гэж дээ.

С.Саянаа

+ There are no comments

Add yours