Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал дөнгөж сая Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ.
Олны анхаарлын төвд буй уг шүүх хуралд С.Зориг агсны ах С.Баяр анх удаа оролцохоор ирээд байна. Мөн С.Зориг агсны дүү С.Оюуны г төлөөлж өмгөөлөгч Л.Энхсайхан шүүх хуралд оролцож байна.
Шүүх хуралд С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргээр анхан шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар /25 жил/ Т.Чимгээ /24 жил/ болон тэдний өмгөөлөгч Л.Мөнхтөр, Д.Дашдорж, С.Оюунчимэг, Л.Энхсайхан, А.Содхүү нар оролцох юм. Мөн прокуророор Ж.Сандагсүрэн, Б.Батжаргал нар оролцох бол шүүгч нь хэн байх талаарх мэдээлэл одоогоор нууцлагдмал байгаа юм.
Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийг гадны нөлөөллөөс хамгаалах үүднээс шүүх бүрэлдэхүүний нэрийг нийтэд урьдчилж мэдээлэхгүй байхаар төлөвлөсөн ажээ.
+ There are no comments
Add yours