Бие махбодийн шийтгэл хүчирхийлэл төрүүлдэг

…Намайг Г.Сарнай гэдэг. Би одоо 15 настай. Нийслэлийн 33 дугаар сургуулийн IX ангид суралцдаг. Аав, ээж дүүгийн хамт амьдардаг. Айлын том охин болохоор гэрийнхээ хамаг ажлыг хийдэг, гэр бүлийнхэндээ хайртай. Харин сүүлийн үед гэрийнхэнтэйгээ, ялангуяа ээжтэйгээ ойлголцохоо больсон гэхэд бараг болно. Ээж маань намайг насанд хүрээгүй, юу ч мэдэхгүй хүүхэд гэж боддог болохоор миний хийсэн бүхнийг шүүмжилдэг. Бүр ямар хувцас өмсөх, хүнтэй юун тухай ярих, ямар хоол идэхийг хүртэл заадаг.Яг л наймхан настай, учир мэдэхгүй жаахан хүүхэд шиг бодоод байх шиг санагддаг. Энэ байдал нь надад таалагддаггүй болохоор ээжтэйгээ байнга муудалцдаг болсон.

Би өөрийгөө биеэ даах чадвартай насанд хүрсэн хүн гэж боддог учир ээж дэмий зүйлд хамаг ажлаа алдаж байгааг нь хэчнээн хэлээд ойлгохгүй, чигээрээ л зүтгээд байх юм. Би муу охин болмооргүй байна. Тиймээс энэ тухай ээжтэйгээ ярилцаж, учраа ололцьё гэж хэчнээн хичээсэн ч огт болохгүй байна. Би маш их ганцаардаж байна. Би муу охин болмооргүй байна. Надад туслаач… Ийм захидал олон ирдэг талаар эх сурвалж өгүүлсэн. Бид хүүхдийн эрх, тэднийг хамгаалах ёстой гэж ярьж, олон ажил зохион байгуулдаг ч тэр бүр тэдэнд хүрдэг нь ховор байдгийн нэг жишээ энэ гэж ч болох. Азийн улс орнуудад хүний насанд тулгуурласан шаталсан тогтолцоо зонхилдог бөгөөд залуу хүмүүс өөрөөсөө ахмад настай хүнд үйлчилж, үгийг нь дагах ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байдаг. Хэдийгээр бие махбодын шийтгэл нь Азийн орнуудад түгээмэл байдаг ч үүнийг хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж болохгүй юм. Харин ч эсрэгээр нийгмийн эв нэгдийг хадгалах, бие биенээ хүндэтгэхэд чухал үүрэгтэй юм. Хүүхдийг ивээх сангаас гаргасан бие махбодын шийтгэл гэсэнд хүүхдийг дарамтлах, доромжлох, сэтгэл санааны дарамт шийтгэл үзүүлэх, тусгаарлан хорих, үл хайхрах зэрэг гэсэн байдаг. Бие махбодын шийтгэлийн талаар олон судалгаа байхгүй ч хүүхэд хүчирхийлэн хэлсэн үг зодохтой адил өвтгөдөг, түүнчлэн бие махбодын шийтгэлд зөвхөн алгадах, модоор цохих төдийгүй өөр олон янзын хэлбэртэй байж болдог гэж үздэг байна.

Ер нь аливаа нэг буруу зүйл, үйлдэлд нь хүүхдийг шийтгэж, харанхуй өрөөнд хорих, байнга хяналтандаа байлгаж, үйлдэлийг нь цагдах нь үүссэн асуудлыг зөвөөр шийдэж байгаа биш аж. Нэгэнтээ аав маань “одооны хүүхдийн сэтгэхүй их өөр болчихсон. Та нарыг багад загнах, ганц нэг цохиод авахад өмнөөс зөрөх, цаашаа зугтах хүүхэд гэж байдаггүй байсан. Харин одооны хүүхдүүдэд лав л ингэж болохгүй нь бололтой. Аягүй л бол орон гэрээ орхиод тэнээд алга болчихно шүү. Энэ бүхэн хэт эрх чөлөөтэй болсны л харгай байх” хэмээн ярьж билээ. Нээрээ ч бас боддог бодол, хэлдэг л үг мэт. Хэтрүүлж хэлэхэд үгээ ч зөв хэлж чадахгүй байж, “хүний эрх, бид эрхээ эдэлж байна” хэмээн томоор дуугарч, “аавын цээж” болон ханхалзах хүүхдийг бид өдөр бүр хардаг. Тэр ч бүү хэл архи ууж, агсам тавьчихаад бурууг бусдаас эрээд зогсож байдаг хүүхэд гэхэд багадах том хүн гэхэд ахдах хүмүүсийг зөндөө хардаг ч тэдэнд эрхээ эдэлж болно үүргээ ухамсарла гээд томхон дуугарчих “зоригтон” ховор.  /магадгүй хэн нэгэн түүнд хандаж үг хэлбэл, чамд хамаагүй гэж эхэлсэн үг нь хэрийн хүн сонсохын аргагүй доромжлолоор дуусах нь энүүхэнд/ Энэ талаар “Бие махбод, сэтгэл санааны шийтгэл нь хүүхдийн эсрэг хүчирхийллийн ноцтой хэлбэр бөгөөд хүндлүүлэх, нэр төрөө хамгаалуулах, хуулийн өмнө тэгш байх, хүчирхийллийн аливаа хэлбэрээс хамгаалагдах хүний эрхийг зөрчиж буй явдал” гэсэн байдаг юм байна.

Нөгөө талаар манай эцэг эхчүүд хүүхдийг шийтгэх нь хүчирхийлэл гэж хүлээн зөвшөөрдөггүй. Хүүхдийг хүмүүжүүлэх, боловсрол олгох асуудлын зайлшгүй нэг хэсэг гэж үздэг ч энэ нь хуулиар бол бие махбодын болон сэтгэл санааны хохирол учруулдаг мөн хүүхэдтэй зүй бус харьцаж буйн нэг хэлбэр гэсэн үг гэнэ. Мөн бие махбодын шийтгэл нь хүчирхийлэл нь зөрчлийг шийдвэрлэх зөв арга гэсэн ойлголтыг бусдад төрүүлдэг бөгөөд хүчтэй нь хүчгүйгээ хүчирхийлж болно гэсэн буруу ойлголтыг өгдөөдө аж. Бодох л асуудал.

Сэтгүүлч Х.Халиунаа

 

+ There are no comments

Add yours