Харин аймаг, дүүргийн намын хорооны даргын 25 суудалд өрсөлдөхөөр 38 хүн бүртгүүлж, дэнчин, хураамжаа төлжээ.
Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос гаргасан шийдвэрийн дагуу тус сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа энэ сарын 15-ны өдрийн 00:00 цаг хүртэл үргэлжлэхээр болж, хугацааг хоёр хоногоор сунгасан юм.
Анхны шийдвэрээр бол бүртгэлийн хугацааг өчигдөр 16 цагт дуусах байсан юм.
Дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Ардчилсан намын бүх гишүүд дотоод сонгуульдаа оролцож саналаа өгөх юм.
Сэтгүүлч Г.Гэрлээ