УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын санаачлагаар “Ажилсаг Монгол-Хөгжлийн үндэс” уриа бүхий “Германд төгсөгч 1000 төлөөлөгчийн чуулга уулзалтыг” энэ сарын 17-нд Төрийн ордонд болно.
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагаа 1926 оноос эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд Германд Улсад Монголын 30 мянга иргэн суралцжээ. ХБНГУ-д мэргэжил эзэмшиж, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө ажиллаж буй залуус төрийн өндөрлөгүүдэд шинэ санал санаачлагаа танилцуулах, дуу хоолойгоо хүргэх зорилгоор дээрх чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Уулзалтаас улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиглэлээр зөвлөмж боловсруулж, УИХ, Засгийн газарт хүргүүлэх юм.
МОНЦАМЭ
+ There are no comments
Add yours