“Автотээврийн үндэсний төв” “CITA”-ийн гишүүн болов

“Автотээврийн үндэсний төв” “CITA” буюу Техникийн хяналтын олон улсын хорооны гишүүн болжээ.

CITA нь хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах, автозамын аюулгүй байдлыг хангах зорилготой, 50 гаруй орны 120 аж ахуйн нэгжийг нэгтгэсэн ашгийн бус олон улсын байгууллага юм байна. Гишүүн байгууллагууд нь харилцан мэдээлэл солилцох, ашиглаж буй шилдэг технологийг цаашид сайжруулах чиглэлээр хамтран ажилладаг.

Мөн тээврийн хэрэгслийн хяналт үзлэгтэй холбоотой олон улсын стандарт боловсруулдаг юм байна. Уг байгууллагууд хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө багатай тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх, түүний техник ашиглалттай холбогдох дүрэм журам боловсруулах чиглэлд нэгдэн ажиллах замаар дэлхийн эдийн засагт эерэг үр дүн үзүүлэх зорилт тавин ажиллаж байгаа ажээ.

+ There are no comments

Add yours