Улсын хэмжээнд нийт 26.2 сая мал төллөнө

 Улсын хэмжээнд  нийт  26.2 сая мал төллөнө хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Тодруулбал,  улсын хэмжээнд  нийт  26.2 сая эх мал тоологдсоноос ингэ 122.6 мянга, гүү 1.1 сая, үнээ 2.7 сая, эм хонь 12.4 сая, эм ямаа 10.9 сая байгаа юм  Мал төллөлт эхэлж одоогийн байдлаар нийт хээлтэгчийн 1.0 хувь буюу  257.9 мянган хээлтэгч төллөж 256.5 мянган төл буюу гарсан төлийн 98.4 хувь нь бойжиж байна.

Одоогийн байдлаар нийт нутгийн 50 гаруй хувь буюу нутгийн хойд хагаст болон Алтайн цаад сумдад 10-53 см зузаан, нягтарч хатуурсан цастай нийт 13 аймгийн 54 сум зудын, 16 аймгийн 74 сум зудархуу байдалтай байгаа ажээ.

Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаашид цас ихтэй нутгаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг анхаарч, цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг малчдад салбарын яамнаас зөвлөв.

МОНЦАМЭ

+ There are no comments

Add yours