ЗТХЯ, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Олон улсын автотээврийн холбоо /IRU/-тай хамтран салбарын мэргэжилтнүүд болон жолооч нарыг сургах сургалтыг энэ сарын 24, 27-нд зохион байгуулах юм байна.
Далайд гарцгүй улс орнууд аль тивд оршдогоос үл хамааран нийтлэг тулгардаг нэг асуудал нь гадаад худалдааны хувьд хамгийн зардал багатай тээвэр болох далайн тээврээс хол учир тээврийн зардал өндөр байдаг. Монгол Улс далайд гарцгүй гарах гарцгүй ч газар зүйн байрлалын давуу талаа ашиглан тээвэр логистикийн сүлжээг оновчтой хөгжүүлснээр сул талаа нөхөх боломжтой. Тиймээс манай улс газар зүйн байрлалын энэхүү байдлаа ашиглан Ази-Европыг холбосон тээвэр логистикийн төв болох боломжтой бөгөөд транзит тээврийг хөгжүүлснээр далайд гарах боломж бүрдэх төдийгүй тээвэр логистикийн салбараас олох орлого нэмэгдэх, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өртгийг бууруулах боломж бүрдэх юм.
Тээвэрлэгч жолооч нар “Олон улсын автотээвэр ба ТИР конвенцийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт сургалтад хамрагдсанаар ТИР карнейн хүрээнд тээвэрлэлт хийх сертификаттай болно.
Энэхүү сертификат олгох сургалтыг манай улс дотооддоо зохион байгуулдаггүй бөгөөд Олон улсын автотээврийн холбооноос зохион байгуулдаг. Цаашид дотооддоо тус сургалтыг зохион байгуулахаар сургагч багш нарыг Олон улсын автотээврийн холбоотой хамтран бэлтгэж байгаа ажээ.
+ There are no comments
Add yours