Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн өнөөдөр 13.00 цагт нийслэлд үйл ажиллагаа явуулдаг арьс, ширний үйлдвэрүүдэд ажиллахаар болжээ.
Улаанбаатар хотын хэмжээнд арьс шир боловсруулах үйлдвэр олон бий. Төв цэвэрлэх байгууламжийн насжилт өндөр болсноос арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргах шаардлагатай тухай олон жил ярьж буй. Гэвч өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдэхгүй байгаа.
Үйлдвэрлэгчдийн зүгээс газрыг шийдээд өгвөл нүүх боломжтой гэдгээ удаа дараа мэдэгдсээр ирсэн билээ.
Мөн сайд П.Сэргэлэн “Монфрэш” үйлдвэртэй танилцахаар төлөвлөж байгаа юм байна.
news.mn
+ There are no comments
Add yours