НҮБ малчин өрхүүдэд тусламж хүргүүлнэ

НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв сангаас Монгол Улсад өвөлжилт хүндэрсэн аймгуудын эмзэг бүлгийн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламжийг энэ сарын 13-нд хүргэхээр болжээ. Энэ удаагийн тусламжид малын тэжээл, мал эмнэлгийн анхны тусламжийн багц байгаа бөгөөд малын өвчин, хорогдлоос урьдчилан сэргийлэх зорилготой юм байна. Энэхүү тусламжийг өвөлжилт хүндэрсэн 13 аймагт хүргэх тусламжийн цуваа нь Сонгинохайрхан дүүргийн Орбит дахь Улсын нөөцийн гуравдугаар агуулахын байрнаас 10.00 цагт хөдлөх юм байна.

+ There are no comments

Add yours