“Жи-Тайм Корпорейшн” компанийн удирдлагыг байцааж эхэлснээс хойш олон янзын  буруу ташаа мэдээлэл тарааж буйтай холбогдуулан цагдаагийн дэд хурандаа  Ө.Эрдэнэхүү өнөөдөр сэтгүүлчдэд албан ёсны мэдээ өглөө.

Тэрбээр, цагдаагийн байгууллагаас “Жи-Тайм Корпорейшн” компанийн үйл ажиллагааг зогсоож, тус компанийн удирдлагын  ажлын өрөөн дэх эд хөрөнгө, худалдан борлуулдаг бараа, бүтээгдэхүүн, арилжааны банкууд дахь дансууд, тээврийн хэрэгсэл зэргийг прокурорын зөвшөөрлөөр битүүмжилсэн. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохоор мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж онцоллоо.  Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн М.Марат нь олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олохоор “Жи-Тайм Корпорейшн” компанийг байгуулж, Монгол Улсын олон иргэнийг элсүүлэн онц их хэмжээний мөнгө залилан авсан нь хуулийнхны шалгалтаар нотлогдсоор байна.. Тиймээс  М.Маратыг Монгол Улсын хилээр нэвтрэх эрхэд хориг тавьж, өнгөрсөн хоёрдугаар сарын 11-ний өдөр Чингис хаан нисэх онгоцны буудлаас саатуулсан.  Хэргийг цагдаагийн байгууллага улам нарийсган шалгаж байгаа гэдгийг ч энэ үеэр дахин анхаарууллаа.

МОНЦАМЭ  агентлаг

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.