Өнөөдрийн Хөрөнгийн биржийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 30 хувьцаат компанийн 144,767 ширхэг хувьцаа арилжсанаас 16 компанийн хувьцаа өссөн байна.
Ингэснээр 7 компанийн хувьцаа буурсан бол 7 компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Мерекс” компани хамгийн өндөр буюу 14.90 хувиар өссөн бол “Хөх ган” 13.85 хувь, “Монгол савхи” 13.33 хувиар тус тус өслөө. Мөн 5,871 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 625,367,043.00 төгрөгийн гүйлгээ хийв.
эх сурвалж: Монгол банк
+ There are no comments
Add yours