. АН-ын Үндэсний бодлогын зөвлөлийн 380 суудлын төлөө 700 орчим хүн өрсөлдөхөөр бүртгүүлээд буйг тус намаас мэдээлэв.
АН-ын шинэчлэлийн ажлын хүрээнд бүх шатны буюу баг, сум, хороо, дүүрэг, нийслэлийн намын хороодын албан тушаалтнуудын сонгууль болж байгаа билээ. Уг сонгуульд өрсөлдөх хүмүүс тодорхой хэмжээний дэнчин төлж оролцоно. Тухайлбал, ҮБХ-нд өрсөлдөх сонирхолтой хүмүүс гурван сая төгрөгийн дэнчин төлөх юм. Намын гишүүд эдгээр сонгуульд санал өгөхийн өмнө шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, 1200 төгрөгийн татвар төлөх юм. Одоогоор 40 хувтай байгаа бөгөөд энэ сарын 11-нд дуусгавар болох ажээ.
http://www.montsame.mn/dotood-medee/47307
+ There are no comments
Add yours