Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол жуулчлалын шугамаар Монголд ирэх хятад иргэдийг визгүй зорчуулах асуудлаар ГХЯ-тай ярилцаж байгаа гэж мэдэгдсэн.
Харин энэ талаар ГХ-ын сайд Ц.Мөнх-Оргил “БНХАУ-ын 10-20 хүн нэг доор орж ирэх болбол тэдний материалыг урьдчилж аваад, виз олгодог болох асуудлыг яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл хөнгөлнө гэсэн үг. Үүнийг л Д.Оюунхорол сайд андуураад “бүлэг жуулчлалын асуудлыг визгүй болгох гэж хэлсэн”. Би өмнө нь тайлбар хийсэн. БНХАУ-ын иргэдийн визгүй болгоно гэсэн асуудал байхгүй. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд визний асуудлыг яаж хөнгөвчилж болох талаар судал гэдэг даалгаврыг Засгийн газраас өгсөн. Энэ судалгааг Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хийж байгаа. Бид судлаад үзэхээр Монгол Улс өнөөдөр 42 улстай визгүй харьцаж байгаа. Тэгэхээр үүнийг хэвээр үлдээнэ. Визтэй орж ирж байгаа иргэдийн хувьд бүлэг жуулчлал, бүлэг виз, цахим виз олгодог болох тухай судалж байна. Мөн зарим орны иргэдэд Замын-Үүдийн хилийн боомт юм уу Буян-Ухаа олон улсын онгоцны буудал дээр виз олгох тухай асуудлыг судална. Түүнээс биш бүх орны иргэд тур дундаа Хятад улсын иргэд визгүй Монгол Улсад нэвтэрнэ гэсэн асуудал байхгүй” хэмээн тайлбарлалаа.
+ There are no comments
Add yours