Сү.Батболдыг улираан томилов

Сү.Батболдыг улираан томилов

Зүүний, Зүүн төвийн чиг баримжаа бүхий 153 улс төрийн хүчнийг эгнээндээ нэгтгэсэн 150 гаруй жилийн түүхтэй СоцИнтерн (Социалист Интернационал) байгууллагын ээлжит 25 дугаар их хурал Колумби улсын Картахена хотод 2017 оны гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд болж байна.

Уг хуралд МАН-наас оролцож буй төлөөлөгчдийн тэргүүн МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Батболд тус байгууллагын дэд ерөнхийлөгчөөр 2012 оноос сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн хурлаар нийт гишүүдийн 100 хувийн саналаар 4 жилийн хугацаатай улиран ажиллахаар сонгогджээ.

Холбооны гишүүд С.Батболдыг уг албан тушаалд томилохдоо түүний улс төрийн туршлага, олон улс дахь нэр хүндийг харгалзсан юм байна.

Тус холбоонд Монголоос ганцхан нам бүртгэлтэй байдаг нь МАН ба С.Батболдоос өмнө дэд ерөнхийлөгчид монгол хүн томилогдож байгаагүй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published.