Монголбанк, Хятадын Ардын банктай хийсэн своп хэлэлцээ ирэх наймдугаар сард дуусна. Своп хэлцлийн хугацаа дуусаагүй хэдий ч сүүлийн саруудад зогсонги байдалд ороод байсан юм. Улмаар Монгол Улсын засгийн газар, ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнгийн талаархи /өчигдөр/ хэвлэлийн бага хурлын үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн Хятадын Ардын банкнаас 2 тэрбум ам.долларыг своп хэлцлээр авах болсноо мэдэгдсэн.
Мөн энэ үеэр Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “БНХАУ-ын Ардын банкнаас своп хэлэлцээрээ /2017.02.19/цаашид үргэлжлүүлье гэсэн урилга ирсэн байгаа. Тиймээс ойрын үед хугацаа сунгах асуудал яригдаж, амжилттай шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж тодотгосон юм. Уг своп хэлцэл хийх боломж нь ОУВС-гийн зуучлалаар нээгдэж буй гэдгийг холбогдох албаныхан өглөө.
