Монгол Улсын засгийн газар ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнгийн талаар өнөөдөр /2017.2.19/ сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, ОУВС-гийн ажлын хэсэгийн ахлагч тэргүүтэй албаны хүмүүс холбогдох мэдээллийг хийв.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Зургаан сар хэлэлцээр үргэлжилж, гурван жилийн хугацаанд хэрэгжих “Extended fund facility” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирлоо. Энэ нь өргөтгөсөн санхүүжилтийн хэлбэр юм. Уг хөтөлбөр хэрэгжих болсон гол шалтгаан нь төсвийн хүндрэл, төсвийн тэнцэл хэтэрсэн үзүүлэлт байлаа.
Монгол Улсад нийтдээ эдийн засгийн хүндэрлээс гарахад, 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа. Үүнээс Хятадын ардын банкнаас 2 тэрбум ам.долларыг своп хэлцлээр, Азийн хөгжллийн банк, Дэлхийн банк тэргүүтэй олон улсын байгууллагуудаас 3 тэрбум ам.доллар, ОУВС-гаас 440 сая ам.доллар орж ирэх нөхцлийг хэлэлцээрийн хүрээнд бүрдүүлж чадлаа.

Ингэснээр мөнгөний бодлого, банкны салбар, төсвийн бодлого гэсэн гурван үндсэн чиглэлд тодорхой хүрээнд бодлогын зохицуулалт орох юм. Хөтөлбөр хэрэгжсэнээр 2017 онд эдийн засаг 0.1 хувиар өсөж, 2019 онд 8.1 хувийн өсөлт үзүүлнэ гэж тооцооллоо. Мөн хэрэглээний индекс, гадаад худалдааны эргэлт, экспорт, импортыг хэмжээг шат дараатай нэмэгдүүлэхээр холбогдох төлөвлөгөнүүдийг боловсруулсан болно. Харин валютын нөөцийн тухайд, 2017 онд 1.620 тэрбум, 2018 онд 2.770 тэрбум, 2020 онд 3.838 тэрбумд хүргэхээр тооцлоо.
-НИЙТДЭЭ 6-7 ТӨРЛИЙН ТАТВАРЫГ НЭМНЭ-
Хэлэлцээрээр Төсвийн бодлогын хүрээнд,
-Шатахууны онцгой албан татварын өмнөх бууруулалтыг буцаах
-Хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэгдүүлэх,
-НДШ, ЭМДын шимтгэлийг 2018 оноос тус бүр нэг хувиар нэмэгдүүлэх
-Автомашины насжилтаас хамаараад татварыг нь 3-15 хувиар нэмэгдүүлэх
-Архи, тамхи, согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлэх
-Хадгаламжийн хүүгийн орлогод татвар тооцох /2017.04.01-нээс/
-Импортын тамхинд 30 хувийн татвар ногдуулна
-Татварын орлогын менежментийг сайжруулах
-ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 40 ХУВЬД ОЛГОНО-
Зардлыг бууруулах чиглэлд,
-Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх /эрэгтэй 66 нас, эмэгтэй 65 нас/
-Эм, эмнэлгийн байгууллагын худалдан авалтыг цэгцлэх
-Цалинг 2017, 2018 онд нэмэхгүй
-Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох /хуучнаар 60 хувь байсныг 40 хувьд болгон багасгах. Хүүхдийн мөнгөний таналтыг зорилтот бүлэг хоолны толан хэлбэрээр олгох
-Нийгмийн халамжийн бодлогыг давхцуулахгүй байх
-2017 оноос хэрэгжих Цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлыг хангах хуулийг хүчингүйд тооцох
Концессын тухайд,
-Байгуулагдсан гэрээнд аудит оруулж, дараа онд төлбөрийг барагдуулах
-Төсвийн зардлыг УИХ дээр нэмэгдүүлэхгүйгээр төсвийн зөвлөлөөр засгийн газрын саналыг хэвээр байлгах

-ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ-
Монголбанкны хувьд,
-Мөнгөний бодлогоо хэвээр хадгална
-Ипотекооос бусад хөтөлбөр зогсооно
-Банк санхүүгийн салбарын эрхзүйн орчныг хэвээр сайжруулах асуудлууд дээр тохиролцлоо” гэж онцоллоо.
ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжихээс өмнө 2017 оны төсөвт тодотгол оруулах, Банкны салбарт үнэлгээ хийгдэх, Монголбанкин дээр байсан төсөвтэй адилтгах санхүүжилтийг зогсоох гурван үндсэн шаардлага бий. ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр энэ хөтөлбөр батлагдах учиртай. Бидний тооцоолж буйгаар ирэх гуравдугаар сар уг шийдвэр гарах юм. Бусад олон улсад төсвийн бодлого сул тэлж үргэлжилснээр хүндрэл үүсдэг. Үүнийг засаж сайжруулахын тулд засгийн газар идэвхитэй ажиллах шаардлага үүсдэг. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд нийгмийн халамжийн бодлогыг бууруулахгүй байх чиглэлд бодлого барьсныг бид мөн дэмжсэн байгаа.
Нөгөө талд Хөгжлийн банкны үйл ажиллагааг цэгцэлж, цаашдын зах зээлийн баримжаатайгаар ажилладаг байгууллага бүрдүүлэхийн төлөөл ажиллаж байна. Мөн Монголбанк мөнгөний бодлогын чиглэлд анхаарч, үнийн тогтвортой байдлыг бий болгох чиглэлд анхаарч ажиллах болно. Төсвийн сахилга батыг сайжруулх чиглэлд засгийн газрын боловсруулсан төсөл дээр УИХ нэмэх эрх хязгаарлагдаж байна.
Цаашдаа Монголбанкны хууль эрхзүйн орчинг сайржуулах, банкны салбарыг бэхжүүлэх, үнэлгээг тус салбарт нарийвчлан хийлгэнэ. Үйл ажиллагаа нь доголдолтой банкуудыг бэхүүжлэх чиглэлд анхаарна. Уул уурхайн салбарт илүү түлхүү хөрөнгө оруулалт татахад анхаарна. Богино хугацаанд хүндрэл гарах нь гарцаагүй. Урт болон дунд хугацаандаа Монгол Улсын эдийн засаг сэргэж, гадаад өрийн хэмжээ буурах боломжтой” гэж тодотголоо.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.