Хууль зүйн байнгын хорооны хуралд Монголын зэс корпорацийн төлөөлөл, Засгийн газрын гишүүд оролцож байна. Хурлын үеэр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг байсан ОХУ-ын өндөр технологийн “Ростех” компаниас Монгол Улсын Засгийн газарт олон улсын шүүхэд хандахаа илэрхийлсэн захидал ирүүлснийг мэдээлэв. Мөн тэр захидалд гэрээ хэлцлийг хүчингүй болгож, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр авах шийдвэр гаргавал Оросын тал буцааж авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн ажээ.
Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, “Ростех” компанийн захирал өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан бичиг ирүүллээ. Олон улсын шүүхэд хандана шүү гэсэн утгатай. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хууль зөрчөөд шийдвэр гаргасан, УИХ-д өргөн мэдүүлээгүй. Тийм учраас алдааг засах нь УИХ-ын өөрийнх нь үүрэг. Цаашдаа “Эрдэнэт”-тэй холбоотойгоор ямар нэг асуудал үүсвэл Засгийн газар өр төлбөр төлөхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэжээ.
+ There are no comments
Add yours