Аялал жуулчлалын нислэгийн тоо, чиглэлийг нэмэх арга хэмжээ авахаар болжээ

Засгийн газрын хуралдаанаар агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 2024 он хүртэл хамтарсан төлөвлөгөө гаргаж ажиллахыг сайд Н.Уртнасан, Л.Халтар нарт даалгасан байна.

Жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмэх зорилгоор зохион байгуулалтын цогц арга хэмжээ авахаар болжээ.

Шаардлагатай бол зарим чиглэлд хямд үнээр нислэг хийхэд тээвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх, шинээр нислэгийн чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийн зөвшөөрлийг эрт олгож байх зэргийг холбогдох албан тушаалтнуудад даалгав.

+ There are no comments

Add yours