Өрхийн эмнэлгүүд гэрээр эмчлүүлж буй иргэдэд вирусийн эсрэг эм тарааж эхэлжээ

 “Ковид хөнгөн туссан иргэдэд эмийн  багц олгож байна гэсэн буруу ойлголт таржээ. Өрхийн эмнэлэг  гэрээр эмчлүүлж буй хүнийг хянасан гэж тухайн өрхийн эмнэлэгт нь зардал өгч байна. Тэр зардлыг эмчилгээний багц гэж зарим иргэн буруу ойлгожээ. Тэр зардлаар өрхийн эмнэлэг ажилчдын хувцас, ариутгалын бодис, бусад эм, тариагаа авна. Харин өвчтөнд вирусийн эм тарааж байна. Өрхийн эмнэлэг бүр харилцан адилгүй байдлаар тоо ширхэгтэй өгч байна” гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар ЭМДЕГ энэ оны гуравдугаар сараас эхлэн Ковид-19 цар тахлын дэгдэлтийн үед гэрээр үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн нэхэмжлэхэд үндэслэн олгожээ. Өнгөрсөн долоо хоногт 85 ӨЭМТ-д санхүүжилтийн урьдчилгаа болох 70 хувь буюу нийт 589 сая төгрөг олгосон байна.
Тодруулбал, хамгийн багадаа 17, ихдээ 504 хүн буюу нийт 12040 хүний гэрээр үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлжээ. Цаашид ӨЭМТ-үүд гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлсэн бол төлбөрийн нэхэмжлэлийг ЭМДЕГ-т цаг тухай бүрд нь ирүүлж санхүүжилтээ авах боломжтой.
1. Амгалан итгэлэхүй
2. Амгалан
3. Амин тус
4. Анан
5. Андсайхан
6. Арвинмэнд
7. Ариунчанар
8. Ариун-Энэрэл
9. Ачит гар
10. Ачитсайхан
11. Ашид амгалан
12. Аяут
13. Батцэцэн
14. Баянбигэр
15. Био асралт
16. Буянт Манал
17. Гурван жаргал сайхан
18. Гурван санчир
19. Гүн мэдрэмж
20. Гүсү дэвү
21. Гэрэлт манал
22. Дотны туслагч
23. Жаргал Өлзий
24. Ижилсанаа
25. Илаарших
26. Их амгалан
27. Конвер
28. Манал-Үйлс
29. Мандам
30. Мараната
31. Миний зөвлөгч
32. Мичид-Ундарга
33. Мөнгөлөнгоо
34. Мөнх-Үйлстэн
35. Мөнхбадрах
36. Мөнхбаясгалант
37. Мөнх-Үжин
38. Мэлмий хурц
39. Мэнд арвижих
40. Нандин хүсэл
41. Наранманал
42. Насан урт
43. Оцело сэргэлт
44. Оч манал
45. Өлзийт манал
46. Өнөр энх мэнд
47. Өнөр-өрх
48. Өөдрөг энх
49. Сайн наран
50. Сайн чагнуур
51. Санколл
52. Таны итгэл
53. Тонэ
54. Тэгш мэнд
55. Тэгш өлзий
56. Тэрмэстий
57. Увидаст од
58. Угтахуй
59. Ундрах ирээдүй
60. Усан түрүү
61. Учрахуй
62. Уясах
63. Үйлс нэгтэн
64. Хасагт -Эрдэнэ
65. Хашчагнуур
66. Цэнгэл жаргал хайрхан
67. ЦЭЦДО
68. Чанд авиа
69. Чин хүслэн
70. Энх ачит
71. Энх-Амгалан-Өлзийт
72. Энх буянт манал
73. Энхсүндэр
74. Энхтитэм
75. Энх элбэрэл 1
76. Энх элбэрэл 2
77. Энх энэрэл
78. Энэр Ази
79. Энэрэнгүй сэтгэл
80. Энэрэнгүй үйлс
81. Эрүүл Оршихуй
82. Эрүүл өрх
83. Эрүүл өсөх
84. Эхэн босго
85. ЭЭЛТЭЙ

+ There are no comments

Add yours