Арбидол эмийн үнийг хязгаарыг 36 мянган төгрөгөөр тогтоожээ

Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Эм ханган нийлүүлэх байгууллагуудын холбооны төлөөлөл, вирусийн эсрэг эм импортлох тусгай зөвшөөрөл авсан 15 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, вирусийн эсрэг эмийн үнийн хязгаарыг тогтоох талаар санал солилцсон байна. Улмаар Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас харьцуулсан судалгаа хийснээр, коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж буй Арбидол, Ремдесивир зэрэг хэд, хэдэн эмийг хэрэглэгчдэд худалдаалах үнийн хязгаарыг тогтоосон байна. Энэ Вирусийн эсрэг эмүүдийг худалдаалах үнийн жагсаалтын талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Арбидол, Ремдесивир, Арбивир зэрэг эмүүдийн үйлдвэрлэгчээс гарч байгаа үнэ, лиценз авахдаа бичигдсэн үнэ зэрэг дээр судалгаа хийсэн. Мөн эдгээр эмийг импортлох зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, эмийн үнийн дээд хязгаарын тогтоосон. Ингэснээр эмийн үнэ хөөрөгдөж эрсдлээс сэргийлнэ гэж харж байна.

Тодруулбал,

Украйн улсад үйлдвэрлэсэн Арбивир эмийн жижиглэнгийн үнийг 21500, бөөний үнийг 2795
БНХАУ-аас оруулж ирдэг Арбидол эмийн жижиглэнгийн үнийг 15000 бөөний үнийг 19500
ОХУ-д үйлдвэрлэсэн Арбидол эмийн жижиглэнгийн үнийн дээд хязгаарыг 36000, бөөний үнийг 27720 мянган төгрөгөөр хэрэглэгчийн гар дээр очихоор зохицуулсан.
Мөн вирусийн хүнд болон хүндэвтэр хэлбэрээр өвдсөн иргэдийн хэрэглэдэг Фавивир эмийн дээд хязгаарыг 30000-38000 мянган төгрөг байхаар тусгасан бол ремдесивир эмийг 140-199 мянган төгрөгийн хооронд борлуулж болохоор шийдвэрлээд байна.

+ There are no comments

Add yours