Засварын ажлын улмаас хаагдах хоёр зам

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Их тойруугийн гудамжийн авто замыг хаахаар болжээ.
Тодруулбал, Их тойруугийн гудамж буюу Авто плаза төвийн уулзварын баруун талаас Өлзий төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 22:00 цагаас эхлэн хааж, долдугаар сарын 7-ны өдрийн 06:00 цаг хүртэл дулааны шугам солих засварын ажил хийгдэх юм.

Иймд иргэд, жолооч нар цагаа зөв төлөвлөн, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Түүнээс гадна, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрээ дээд сургуулиас Өргөө кино театрын хойд замын уулзвар буюу Бичилийн замыг өнөөдөр буюу 2021 оны зургаадугаар сарын 17-ны 22:00 цагаас зургаадугаар сарын 28-ны 00:06 цаг хүртэл хааж Цэвэр усны шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажил явагдана.

+ There are no comments

Add yours