“PCR-ийн шинжилгээг сайн дураар өгвөл төлбөртэй авах тухай санал гарсан ч эцэслэгдээгүй”

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт, цар тахлын үед Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Түр хорооны дугаар хуралдаанаас өгсөн үүргийн биелэлтийн талаар Шадар сайд мэдээлэл хийсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд PCR-ийн шинжилгээг төлбөртэй авдаг болох гэж байгаа эсэхийг асуусан юм. Үүнд ХӨСҮТ-ийн захирал Б.Баттөр “Одоогоор PCR шинжилгээ үнэ төлбөргүй хийгддэгээрээ хийгдэнэ. Чартер нислэгээр зорчих гэж байгаа ч юм уу, сайн дураар хийлгэх тохиолдолд төлбөртэй байх санал яригдсан ч эцэслэн шийдэгдээгүй байгаа” гэсэн хариулт өгсөн юм. 

+ There are no comments

Add yours