Танхайрсан иргэнээс үрлэн сумтай бууг хураан авч эрүүлжүүлжээ

Танхайрсан иргэнээс үрлэн сумтай бууг хураан авч эрүүлжүүлжэСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хятад хоолны газрын гадна талбайд хэсэг иргэд муудалдаж, улмаар гар буу гаргаж бусдыг айлган сүрдүүлсэн гэх бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс энэ талаар тодруулахад “Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа. Тухайн өдөр 29 настай Б-г эрүүлжүүлсэн.

Мөн гудамжинд танхайрсан тус иргэнээс хуванцар үрлэн сумаар бууддаг тоглоомон бууг эд мөрийн баримтаар хураан авсан” гэлээ.

+ There are no comments

Add yours