Монгол Улс ганцхан долоо хоногт цар тахлын улмаас 58 иргэнээ алдлаа

Монгол Улс дахь коронавируст халдварын тохиолдол буурахгүй цаашид улам өсөх хандлагатай байгаа юм. Засгийн Газраас мэдээлснээр эрдэмтдийн баг долдугаар сарын эхэн гэхэд вакцины үр дүн гарч, халдварын тоо буурна гэж мэдэгдсэн билээ. Гэвч сүүлийн долоо хоногт нийт 13081 тохиолдол шинээр батлагдаж, Монгол Улс 58 иргэнээ халдварт өвчний улмаас тэнгэрт үдлээ.

  • Зургадугаар сарын 7нд 1177 тохиолдол, хоёр нас баралт
  • 8-нд 1267 тохиолдол, таван нас баралт
  • 9-нд 1312 тохиолдол, зургаан нас баралт
  • 10-нд 1460 тохиолдол, арван тохиолдол
  • 11-нд 1622 тохиолдол, найман нас баралт
  • 12-нд 1792 тохиолдол, есөн нас баралт
  • Өчигдөр буюу 13-нд 2188 тохиолдол, арван нас баралт бүртгэгдсэн билээ. Мөн өнөөдөр буюу зургадугаар сарын 14-нд 2263 хүнд халдвар илэрч, найман хүн нас барсанаар долоо хоногт 13081 хүнээс халдвар илэрч, 58 хүн нас барсан байна.
Эх сурвалж: Жонс Хофкинс их сургуулийн ковид-19 ийн халдварын нэг сая хүн ногдох тоон мэдээлэл

Дэлхий дахинаа ковид-19-ийн халдвар тархсан 2020 оны хоёрдугаар сараас эхлэн манай улстай ойролцоо буюу 4.8 сая хүн амтай Шинэ Зеланд улсад нийт 2709 халдвар бүртгэгдэж, 26 хүн нас барсан байна. Эсрэгээрээ 3.3 сая хүн амтай Монгол улс цар тахлыг 2020 оны 11 сард дотооддоо алдсанаас хойш 78347 хүнд халдвар илэрч, 369 хүн нас барсан харамсалтай тоо баримт байна.

Өнөөдөр дотоодод коронавируст халдварын нэг сая хүнд ногдох тоо дэлхийн дундажтай харьцуулахад үнэмлэхүй өндөр буюу 420 байна. Мөн манай улс өнөөдрийн байдлаар зөвхөн коронавируст халдвар авсан иргэдийн ойрын болон бусад хавьтагч болох өдөрт ердөө арав гаруй мянган хүнд шинжилгээ хийхэд 2000-оос илүү тохиолдол бүртгэгдэж буй юм.

+ There are no comments

Add yours