Сүүлийн тав хоногт 6838 коронавируст халдвараар өвчилж, 31 хүн нас барлаа

Зургадугаар сарын долооноос өнөөдрийг хүртэл сүүлийн таван хоногт өдөр бүр 1000-аас дээш коронавируст халдварын тохиолдол бүртгэгдлээ.

VI сарын 7-нд 1177, 8-нд 1267, 9-нд 1312, 10-нд 1460, 11-н буюу өнөөдөр 1622 хүнд халдвар илэрлээ. Ингээд сүүлийн тав хоногт 6838 хүнд халдвар илэрч, 31 хүн нас барлаа.

Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр буюу халдвар бүртгэгдсэн 20 аймгийн 19-д нь шинээр халдвар бүртгэгдлээ. Писиар болон түргэвчилсэн шинжилгээг зөвхөн хавьтал, ойрын хавьтал болсон хүмүүсд л хийж байхад халдварын тоо ийм өндөр байгаа юм. Халдварын тархалт огт буурахгүй улам эрчимжиж байгаа энэ үед халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна.

+ There are no comments

Add yours