Хүүхдийн мөнгөний нэмэгдэл, тогны хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэхийг ҮАБЗ шийднэ гэв

Цар тахлын нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор хүүхдийн мөнгөний нэмэгдэл, ус, цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс даах арга хэмжээ энэ оны долдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Уг хөнгөлөлт, арга хэмжээг долдугаар сарын 1-нээс зогсооно гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр бүрэн эрх нь баталгаажсан шинэ ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөмөгцөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж дээрх хөнгөлөлт, халамжийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээ мэдэгдсэн байна. Төсвийн тодотгол хийж, хүүхдийн 100 мянга болон бусад хөнгөлөлтийг үргэлжүүлэх боломжийн талаар хэлэлцэхээр болсон гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлэв.

+ There are no comments

Add yours