Гол усанд золгүй тохиолдлын улмаас 18 хүн амь насаа алдсаны 5 нь бага насны хүүхэд байв

Улсын хэмжээнд он гарсаар 8 аймгийн 15 сум, нийслэлийн 3 дүүрэгт 24 удаагийн усны ослын дуудлага ирж, 18 хүн амь насаа алдсан байна. Үүний тав нь хүүхэд байжээ.

Гол, усны осол нь ихэвчлэн

ар гэдийн анхаарал болгоомжгүй байдал,
бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос,
эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас,
согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 6 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Хангай нурууны арын Идэр, Их Хянганы нуруунаас эхтэй Халх, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван үерлэж байна.

Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд усны түвшин 10 см нэмэгдэж, үерийн түвшинг 5-10 см даван үерлэнэ.

+ There are no comments

Add yours