“VII, VIII сард 2.5 сая тун Файзер вакцин ирвэл хүүхдүүдээ вакцинжуулна”

Улсын хэмжээнд хийгдэж буй дархлаажуулалтын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатар хотын хүн амын 80 орчим хувь нь эхний тунгийн вакцинаа хийлгээд байна. 65-аас дээш насны 20,000 орчим иргэн вакцин хийлгээгүй байгаа. Иймд эхний ээлжид ирсэн Спутник V вакцинаар эдгээр ахмадаа вакцинжуулж эхэлсэн.

Нийслэлийн насанд хүрсэн иргэдээ тавдугаар сарын найман гэхэд вакцинжуулалтын эхний тунг хийсэн байхаар төлөвлөсөн. Цаашид төлөвлөсний дагуу вакцины татан авалтууд хийгдсэнээр зургаадугаар сарын нэгэн гэхэд нийслэлийн иргэдээ бүрэн тунгаар дархлаажуулах боломжтой байна.

Мөн 17 ба түүнээс доош насны хүүхдүүдийг вакцинжуулах асуудал яригдана. Олон оронд хүүхдэд хийсэн вакцины талаарх судалгаа гарч байна. Хэрэглэхийг зөвшөөрч эхэлбэл хүүхдүүдээ вакцинжуулна.

Хамгийн өргөн судлагдаж байгаа нь Pfizer вакцин. Гадаад харилцааны сайдын хэлж буйгаар 2.5 сая тун Pfizer вакцин авахаар гэрээ хэлцлүүд хийж байгаа. Хэрэв долоо, наймдугаар сард вакцин ирвэл хүүхдүүдээ вакцинжуулах бүрэн боломжтой” гэв.

+ There are no comments

Add yours