Ц.Туваан: Нэг намын жүжгийн, захиалгын сонгууль болгохгүйн төлөө бид өлсөж байна

УИХ-ын гишүүн Ц.Туваан “Нэг намын жүжгийн, захиалгын сонгууль болгохгүйн төлөө бид өлсөж байна. Үүний төлөө бид амь бие, эрүүл мэндээ золиослон өлсөж байгаа. Ард түмний сонгох сонгогдох эрхийг хадгалж авч үлдэхийн төлөө, Монгод нэг намын дарангуйллыг байхгүй болгохын төлөө өлсгөлөн зарласан. Түүнээс биш Н.Алтанхуяг гэдэг заавал нэр дэвших ёстой гэсэн асуудал байхгүй. Эрх чөлөөнийхөө төлөө бид тэмцэж байна. Бидний майхан, эсгийтэй байх дараагийн асуудал. Бид нэг намын дарангуйллын эсрэг л тэмцэж байгаа” гэв.

Өлсгөлөн зарласан хоёр дахь өдөр буюу энэ сарын 6-ны өдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гишүүдийг хяналтад авч, клизм тавьжээ. Эмч нарын оношоор Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ц.Туваан нарын биеийн байдал тааруу, өлсгөлөн зарлахыг зогсоох дүгнэлт гаргасан байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат өлсгөлөнгөө зогсоож, суулт хэлбэрээр үргэлжлүүлэхээр болжээ. Харин Ц.Туваан, А.Адъяасүрэн нарын хувьд эрсдлээ үүрэн, өлсгөлөнгөө үргэлжлүүлэхээ мэдэгдэж гарын үсэг зурсан байна.

+ There are no comments

Add yours