Г.Занданшатар: Хэрвээ энийгээ зогсоохгүй бол би өөрөө энд ирж өлсгөлөн зарлая

УИХ-ын дарга Г.Занданшатар Төв талбайд өлсгөлөн зарлаж байгаа АН-ын бүлгийн гишүүдтэй очиж уулзлаа.

Энэ уулзалтаар АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын ажлын хэсэг байгуулах хүсэлт тавив. Энэ хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч, өлсгөлөн хийж байгаа гишүүд УИХ-ын даргын өрөөнд орж уулзалт хийхээр болсон ч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь УИХ-ын даргыг энд ирж жүжиг тавилаа. Танай намын захиалгаар энэ бүхэн болж байгаа гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар “АН дотроо учраа ололц. УИХ-ын гишүүдийнхээ эрүүл мэндийг анхаараад энэ асуудлыг хэлэлцээд шийдье гээд Н.Алтанхуяг, Д.Ганбат гишүүнтэй ярьж байхад та нар ингэж болохгүй. Үйл ажиллагаагаа зогсоо. Ард түмнээ хүндэл. Хэрвээ зогсоохгүй бол би өөрөө энд ирж суулт зарлана. Өлсгөлөн зарлана. Та бид бүгдээрээ тангараг өргөсөн хүмүүс. Нэг намын дарангуйлал гэж байхгүй. Үнэхээр тэгж байгаа бол танай нам дотроо учраа олчих гээд би хамт сууя. Энэ бол танай нам дотроо асуудлаа шийдэх зүйл. Би МАН-ын гишүүний хувьд биш УИХ-ын даргын хувьд ирж байна” гэлээ

+ There are no comments

Add yours