“Бидний тооцоолсон, хүссэн үр дүнд хараахан хүрч чадсангүй”

УОК-оос хөл хориог маргаашийн 06:00 цагаас эхлэн сулруулж байгаа талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: “Хөл хорио тогтоосноор бидний хүссэн, төлөвлөсөн үр дүнд хүрч чадаагүй. Гэхдээ долоо, долоо хоногийн тооцооллоор халдварын нөхцөл байдал өмнөх долоо хоногуудаас арай сайжирч байгаа эерэг үзүүлэлт байгаа учраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах энэ төлөв рүү шилжиж байна. Цар тахлын аюул холдоогүй байгаа тул гаргасан шийдвэрүүдийг ягштал мөрдөхийг хүсье. Вакцинжуулалтын идэвх харьцангуй сайжирч байна, орон нутагт вакцинжуулалт идэвхтэй явагдаж байгаад нийт иргэддээ талархсанаа илэрхийлье.

Мөн вакцины хоёр тундаа хамрагдсан ч гэлээ халдвар авсан тохиолдол цөөнгүй гарч байна. Бид бүгдээрээ халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай” гэв.

+ There are no comments

Add yours