Тавдугаар сарын 10-наас 1-3 ангийн сурагчдын зуны амралтыг эхлүүлэхээр шийджээ

Коронавирусийн цар тахлын дэгдэлтээс болж Ерөнхий боловсролын сургуулиуд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш цахим болон теле хичээл үзэж байгаа билээ. Цар тахлын нөхцөл байдал намжихгүй байгаа учраас БШУЯ-аас сурагчдын зуны амралтыг наашлуулж, эрт амраахаар болжээ. Тодруулбал, ЕБС-ийн нэгээс гуравдугаар ангийн сурагчдыг маргааш хичээллээд тавдугаар сарын 10-наас амраахаар болсон бол дунд болон ахлах ангийн сурагчдыг тавдугаар сарын 14-нөөс амраах шийдвэрийг гаргасан байна. Харин арванхоёрдугаар анги мөн энэ сарын 14-нөөс амарч, элсэлтийн ерөнхий шалтгалтын давтлагад хамрагдах юм байна.

+ There are no comments

Add yours