С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших материалаа АН-ын дотоод сонгуулийн хороонд өглөө

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр МАХН-аас гарч буйгаа мэдэгдэж О.Цогтгэрэл даргатай АН-д элссэн билээ.

Тэгвэл тэрбээр өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших материалаа АН-ын дотоод сонгуулийн хороонд өгч буйгаа зарлалаа.

“Ерөнхийлөгч гэдэг албан тушаалын мөн чанар нь эрх баригчдад хяналт тавьдаг. Монгол оронд хяналт дутаж, төсөв, тендерийн шахаа их байна. Үүнийг зогсоохын тулд өөрт олдож байгаа бүх бололцоогоо ашиглана.

Намын дотоод сунгаанд хэн ч ялсан байсан дэмжиж ажиллана. Хэрэв би ялбал уул уурхайг иргэддээ авчирна” гэв.

+ There are no comments

Add yours