“Tesla”-гийн ашиг 7 улирал дараалан шинжээчдийн таамгийг давлаа


“Tesla” компанийн ашиг долоо дахь улиралдаа дараалан шинжээчдийн таамгийг давлаа. Тус компанийн хамгийн өндөр борлуулалттай “Model 3” загварын эрэлт өндөр байсан нь голлон нөлөөлсөн байна.

Энэ онд “Tesla” компани үйл ажиллагаа гурван тивд тэлэхээр төлөвлөөд байгаа аж. Үүнд Остин, Берлин хотод шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалтыг гүйцээх ажил багтаж байна. Харин ойрын жилүүдэд жил бүрд 50 хувийн өсөлттэй байх төлөвөө хэвээр хадгалсан байна.

Хаалтын дараах арилжаанд “Tesla”-ийн хувьцааны ханш 724.01 ам.доллар хүртэл 1.9 хувиар унасан байна. Харин арилжаа хаагдах үед 738.20 ам.доллар болж, 1.2 хувиар өсжээ.

+ There are no comments

Add yours