ЭМЯ: 1.098 хүнээс коронавирусийн халдвар илэрч, найман хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,573 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,098 хүнээс коронавирус илэрч найман хүн нас барлаа.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 32,437 боллоо.
Мөн хугацаанд 733 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 8 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар 17,542 хүн эдгэрээд байгаа бол хүн уг өвчний хүндрэлээр нийтдээ 88 хүн нас бараад байна.

+ There are no comments

Add yours