98 чиглэлд 859 автобус үйлчилгээнд явж байна

Энэ долоо хоногоос эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлээд банйа. Нийтийн тээвэр явах цагууд өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй болсон. Харин төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, зорчуулахаар болсон юм. Тэгвэл өнөөдөр нийтийн тээврийн 98 чиглэлд 859 автобус үйлчилгээнд явж байна. Мөн авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 алба хаагч, “Сити баз консалтинг” ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 193 шалгагч зорчигчдод хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.

+ There are no comments

Add yours