Сулинхээрийн ангид хугацаат цэрэг амиа хорложээ

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь хилийн 0168 дугаар ангид алба хааж байсан Өмнөговь аймгийн харьяат байлдагч Х өчигдийн 22:00 цагийн орчимд амиа хорлосон байдалтай олджээ. Тэрбээр 2020 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирж алба хааж байсан, цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан аж. Тэрбээр малчин цэрэг байсан бөгөөд “малаа эргээд ирье” хэмээн гараад малын хашаанд хоолойгоо боомилсон байдалтай олджээ. Тус хэргийг Дорноговь аймгийн Цагдаагийн газраас шалгаж байна гэж ХХЕГ-ын ХМОНХА-наас мэдээллээ

+ There are no comments

Add yours