ЭМЯ: 1,107 хүнээс коронавирусийн халдвар илэрч, зургаан хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,107 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 19,672 боллоо.
Мөн хугацаанд 406 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 11,044 болов. Түүнчлэн өчигдөр 6 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

+ There are no comments

Add yours