Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан нь батлагджээ

Багын найзаа зодож, хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан хэрэгт яллагдагчаар татагдан, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Олимпийн аварга Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан нь батлагджээ.

Дөрөвдүгээр сарын таванд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярыг яллагдагчаар тооцон 20 хоног цагдан хорих шийдвэр гаргасан билээ.

+ There are no comments

Add yours