Ноолуурын үнэ ханшийг танилцуулж байна

Энэ сарын 14-ний байдлаар нэг кг цагаан ноолуур Ховдод хамгийн хямд буюу 50 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин Хөвсгөлд 2.5 дахин  үнэтэй буюу 125 мянган төгрөгийн үнэтэй байна гэж Үндэсний статистикийн  хорооноос мэдээлэв.  

Нэг сарын өмнөхтай харьцуулбал Баян-Өлгий аймагт цагаан, бор ноолуурын үнэ 85 мянгаас 72500 төгрөг болж буурчээ. Бусад аймгуудад үнэ өссөн байна.       

+ There are no comments

Add yours