Халдвар бүртгэгдээгүй ганц аймаг Говь-Алтай гаднаас нэг ч хүн нэвтрүүлэхгүй гэж мэдэгдлээ

Монгол улсын хэмжээнд коронавируст халдвар бүртгэгдээгүй ганц аймаг Говь-Алтай болоод байна.

Тус аймгийн зэргэлдээх Ховд аймагт ковид-19-ийн халдвар ихсэж байгаатай холбоотойгоор Говь-Алтай аймгийн онцгой комисс дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаанд гаднаас нэг ч иргэн нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Түүнчлэн аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийн дагуу нэвтрүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Мөн Ховд аймагт халдварын тохиолдож ихсэж байгаа тул хил залгаа сумууд хяналтын цэгүүдээ чангатган ажиллахыг анхааруулжээ.

Өмнөговь аймагт халдварын хоёр тохиолдол батлагдсан ч ЭМЯ албан ёсоор тус аймагт халдвар гарсан гэж бүртгээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр коронавирусийн халдвар Говь-Алтайгаас бусад бүх баймагт бүртгэгдээд байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 18,565 байгаагаас 18,002 нь дотоодын халдвар байна. Гуравдугаар сарын 31-нээс хойш коронавирусийн халдвараар эмчлэгдэж байгаад 26 хүн нас барснаас хамгийн залуу нь 20 настай байгаа юм.

+ There are no comments

Add yours